1. Хүргэлт Улаанбаатар хотын хүргэлтийн бүсэд ажлын өдрүүдэд 11:00-19:00 цагт хийгдэнэ. Бэлэн барааг ердийн нөхцөлд 24 цагийн дотор хүргэхийг зорих боловч барааны төрөл, байршил, ачаалал, цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалан хугацаа өөр байж болно. 2. Шаардлагатай бол хүргэлтийн ажилтан хэрэглэгчтэй холбогдон мэдээлэл баталгаажуулна. Хэрэглэгч хаяг, утас, хүлээн авах хүний мэдээллээ үнэн зөв өгнө. Мэдээлэл буруу, дутуу, утсаа авахгүй, хаяг тодорхой бус, авах хүн байхгүйгээс хүргэлт амжилтгүй болбол дахин хүргэлт 10,000₮ байна. 3. Бараа хүлээн авахдаа сав баглаа боодол, тоо ширхэгийг шалгана. Хүлээн авснаас хойш буруу хадгалалт, ашиглалт, суурилуулалтаас үүссэн гэмтэлд хариуцлага хүлээхгүй. Онлайн үнэд суурилуулалт багтаагүй. 4. Орон нутгийн захиалгад барааг хэрэглэгчийн сонгосон тээврийн унаанд тавьж өгч болно (төлбөр 10,000₮). Орон нутгийн тээврийн төлбөрийг тухайн жолоочид хэрэглэгч өөрөө төлнө. УБ хот дахь орон нутгийн унаанд хүлээлгэн өгснөөр бидний үүрэг дуусна.

see more

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

1. Хэрэглэгч төлбөрийг QPay, Pocket, Storepay зэрэг төлбөрийн хэрэгслээр төлж болно. Төлбөр бүрэн баталгаажсаны дараа захиалга хүргэлтэд гарна. 2. Хуваан төлөх, зээлийн үйлчилгээ ашиглах тохиолдолд шалгуур, хүү, шимтгэл, баталгаажуулалт, эргэн төлөлт, цуцлалт, буцаалтын нөхцөл нь тухайн санхүүгийн байгууллагын журам, шийдвэрээр зохицуулагдана. 3. Зээл болон хуваан төлөх нөхцөлөөр авсан барааны төлбөр, хүү, шимтгэл, эргэн төлөлтийг хэрэглэгч тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай шууд хариуцна. 4. Банк, төлбөрийн систем, санхүүгийн байгууллагын саатал, татгалзалт, баталгаажуулалтын алдаа, банк хоорондын шилжүүлгийн хугацаанаас үүдсэн сааталд Ультрасоник ХХК хариуцлага хүлээхгүй. 5. Захиалга баталгаажсаны дараа бараа нөөцлөх хугацаа, нөхцөлийг тусад нь тохиролцож болно. Төлбөрийн баримт, нэхэмжлэхийг цахим хэлбэрээр олгоно. 6. Төлбөр төлснөөр хэрэглэгч үйлчилгээ, хүргэлт, төлбөрийн нөхцөлтэй танилцаж, ойлгож, зөвшөөрсөнд тооцно. Утас: 7715-3892, 8805-8623. Имэйл: info@ultrasonic.mn

see more

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Сүүлийн шинэчлэл: 2026 оны 05 сарын 26 өдөр Энэхүү нөхцөл нь shop.ultrasonic.mn онлайн дэлгүүрээр бараа захиалах, худалдан авах, бараа хүлээн авах болон холбогдох үйлчилгээ авах харилцаанд үйлчилнэ. Захиалга үүсгэснээр хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно. 1. Захиалга ба барааны мэдээлэл 1.1. Онлайн дэлгүүр дээрх барааны үнэ, үлдэгдэл, зураг, тайлбар, техникийн мэдээлэл нь тухайн үеийн мэдээлэлд үндэслэнэ. 1.2. Үнийн алдаа, үлдэгдлийн зөрүү, системийн доголдол гарсан тохиолдолд Ультрасоник ХХК захиалгыг баталгаажуулахаас татгалзах, эсвэл хэрэглэгчтэй холбогдон засварлах эрхтэй. 1.3. Суурилуулалт, техникийн сонголт, хүчин чадал шаардах барааг хэрэглэгч өөрийн хэрэгцээ, нөхцөлд тохируулан зөв сонгох үүрэгтэй. 1.4. Онлайн дэлгүүр дээрх бүх контент, зураг, тайлбар, лого, дизайн болон бусад мэдээллийн эрх Ультрасоник ХХК-д хамаарна. Ультрасоник ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглах, түгээхийг хориглоно. 2. Буцаалт, солилт 2.1. Ультрасоник ХХК нь техникийн болон суурилуулалт шаардлагатай бараа борлуулдаг тул худалдан авсан барааг ерөнхий нөхцөлөөр буцаах үйлчилгээ үзүүлэхгүй. 2.2. Буцаалт, солилтын хүсэлтийг зөвхөн дараах тохиолдолд хүлээн авч шалгана: - Үйлдвэрлэлийн гэмтэлтэй байх - Буруу бараа хүргэгдсэн байх - Хүргэлтийн явцад гэмтсэн нь бараа хүлээн авах үед нотлогдсон байх - Тоо ширхэг, иж бүрдэл зөрсөн байх 2.3. Буцаалт, солилтын хүсэлтийг бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор захиалгын дугаар, худалдан авалтын баримт, зураг, тайлбарын хамт ирүүлнэ. 2.4. Хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгч барааг өөрийн биеэр Ультрасоник ХХК-ийн дэлгүүрт авчирч шалгуулна. Ультрасоник ХХК нь буцаалт хийх зорилгоор хэрэглэгчийн хаягаас бараа татан авах үүрэг хүлээхгүй. 2.5. Бараа ашиглаагүй, суурилуулаагүй, үйлдвэрлэгчийн сав баглаа боодол, лац ломбо, иж бүрдэл, гарын авлага, баримт бичиг бүрэн байх шаардлагатай. 2.6. Дараах тохиолдолд буцаалт, солилт хийхгүй: - Хэрэглэгч бодлоо өөрчилсөн - Хэрэглэгч барааг өөрийн хэрэгцээ, хэмжээ, хүчин чадалд буруу сонгосон - Бараа хэрэглэсэн, суурилуулсан, холбосон - Сав баглаа боодол, лац ломбо, иж бүрдэл алдагдсан - Хэрэглэгчийн буруу ашиглалт, буруу хадгалалт, механик гэмтлээс эвдэрсэн - Захиалгаар тусгайлан оруулж ирсэн бараа - Ус шүүлтүүрийн солих элемент болон нэг удаагийн хэрэглээний бараа 2.7. Ультрасоник ХХК хүсэлтийг ажлын 72 цагийн дотор шалгаж, солих, засварлах, буцаах эсэхийг шийдвэрлэнэ. 3. Баталгаа 3.1. Баталгаат үйлчилгээ нь бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрлэгчийн нөхцөл, суурилуулалт, ашиглалтын шаардлагаас хамаарна. 3.2. Суурилуулалт шаардлагатай бараанд баталгаат үйлчилгээ зөвхөн Ультрасоник ХХК-аар суурилуулсан тохиолдолд хүчинтэй байна. 3.3. Онлайн дэлгүүрээр худалдан авч, Ультрасоник ХХК-аар суурилуулаагүй бараанд буруу суурилуулалт, тохиргоо, холболт, ашиглалт, орчны нөхцөлөөс үүдсэн гэмтэлд баталгаат үйлчилгээ үзүүлэхгүй. 3.4. Баталгаат эсэхийг эрх бүхий сервисийн үзлэг, дүгнэлтээр шийдвэрлэнэ. 3.5. Баталгаанд хамаарахгүй тохиолдолд үзлэг, оношилгоо, засвар, сэлбэг, тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна. 4. Захиалга баталгаажуулж, төлбөр төлснөөр хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөл, хүргэлтийн нөхцөл, төлбөрийн нөхцөлийг бүрэн уншиж танилцсан, ойлгосон, зөвшөөрсөнд тооцно. 5. Холбоо барих Ультрасоник ХХК Хаяг: УБ хот, БЗД 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын зүүн урд Парк Ийст хотхон 701-р байр Утас: 7715-3892, 8805-8623 И-мэйл: info@ultrasonic.mn Онлайн дэлгүүр: shop.ultrasonic.mn Вебсайт: ultrasonic.mn

see more

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл