STIEBEL ELTRON FOUNTAIN нь 7 шатлалт багц шүүлтүүрт багтаасан гал тогооны тавцан дээр байрлуулдаг ус цэвэршүүлэгч юм. 0.1-0.01 микроны Ultrafiltration шүүлтүүртэй тул зэв, тунадас, хлорын үнэр амт, бактери, цист болон бичил бохирдлыг бууруулж, өдөр тутмын ундны усны амт чанарыг сайжруулна.
Гол давуу тал
7 шатлалт шүүлтүүр нэг запасанд багтсан
0.1-0.01 микроны Ultrafiltration шүүлтүүртэй
Бактери, цист болон бичил бохирдлыг шүүх зориулалттай
Хлорын үнэр амт, таагүй үнэр болон булингаршлыг бууруулна
NSF Standard 42 & 53 стандартын баталгаажуулалттай
Цахилгаан шаардлагагүй
Ус хадгалах сав шаардлагагүй
Шүүсэн усны хаягдал гаргахгүй
360° уян түгээгүүрийн хоолойтой
Гаднаас бохирдол орохоос сэргийлэх нэг чиглэлийн түгээгүүрийн хошуутай
Урд хэсэгт байрлах эдэлгээ сайтай керамик хаалттай
Гал тогооны тавцан дээр байрлуулах гоёмсог загвартай
Батерей болон шүүлтүүрийн ашиглалтын хугацааг заах ухаалаг индикатортой
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа: 12 сар буюу 4320 литр
7 шатлалт шүүлтүүр
1-р шат: Тунадас шүүлтүүр - 5 микрон
2-р шат: Идэвхжүүлсэн нүүрсэн блок шүүлтүүр - 1 микрон
3-р шат: Хэт улаан туяаны керамик бөмбөлөг
4-р шат: Сөрөг ионтой керамик бөмбөлөг
5-р шат: Мөнгөлөг ионтой мөхлөгт идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр
6-р шат: Ultrafiltration шүүлтүүр - 0.1-0.01 микрон
7-р шат: Silverlite чулуу
Шүүлтийн тайлбар
Тунадас шүүлтүүр нь зэв, элс, лаг болон том ширхэгтэй үлдэгдлийг бууруулна.
Идэвхжүүлсэн нүүрсэн блок шүүлтүүр нь хлорын үнэр амт, таагүй үнэр болон зарим ууссан бохирдлыг бууруулахад тусална.
Мөнгөлөг ионтой нүүрсэн шүүлтүүр нь запас дотор бактери үржихээс сэргийлж, усны амт, үнэрийг илүү тогтвортой байлгахад тусална.
Ultrafiltration шүүлтүүр нь бактери, цист болон бичил бохирдлыг шүүх зориулалттай.
Ямар хэрэглээнд тохиромжтой вэ?
Өдөр тутмын ундны ус
Цай, кофе чанах ус
Хоол хийх ус
Хүүхдийн ундны ус
Оффис, зуслангийн хэрэглээ
Арга хэмжээ, тек дээр ус, ундаа бэлтгэх хэрэглээ
Гал тогооны тавцан дээр гоёмсог, цэвэрхэн харагдах ус цэвэршүүлэгч хайж байгаа айл өрх, ресторан, бар, зочид буудал, жуулчны бааз
Үзүүлэлт
Шүүлтүүрийн шат: 7 шат
Усны нэрлэсэн зарцуулалт: 2.7 л/мин
Дээд урсгал: 4 л/мин
Ажиллах даралт: 1-4 бар
Усны температур: 4-35 °C
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа: 12 сар буюу 4320 литр
Ус авах хэсэг: 360° уян түгээгүүрийн хоолой
Суурилуулах төрөл: Гал тогооны тавцан дээр байрлуулах
Хэмжээ: 370 мм өндөр × 220 мм өргөн × 185 мм гүн
Жин: 4 кг
Санамж
Зөвхөн хүйтэн усанд хэрэглэнэ.
Гол, худаг зэрэг баталгаагүй эх үүсвэрийн усанд хэрэглэх зориулалтгүй.
Тосгуурын доор далд суурилуулахгүй.
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа нь усны чанар болон хэрэглээнээс хамаарна.
Суурилуулалтын төлбөр үнэд ороогүй.
Суурилуулахад хялбар бөгөөд заавар дагалдана.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой