STREAM ус цэвэршүүлэгч иж бүрдэл нь гал тогооны тосгуурын доор суурилуулах ундны ус цэвэршүүлэгч юм.
Цахилгаан болон ус хадгалах сав шаардлагагүй. Зэв, тунадас, хлорын үнэр амт, бактери, цист, замаг болон бичил бохирдлыг шүүж, өдөр тутмын ундны усны амт чанарыг сайжруулна.
STREAM 3 -3 шатлалт шүүлтүүртэй
STREAM 4 - 4 шатлалт шүүлтүүртэй
Шүүлтүүрийн бүтэц
1-р шат: Тунадас шүүлтүүр - 1 микрон
2-р шат: Идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр - 0.5 микрон
3-р шат: Ultrafiltration шүүлтүүр - 0.1-0.01 микрон
4-р шат: Мөнгөлөг ионтой мөхлөгт идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр
Зөвхөн STREAM 4 загварт хамаарна.
Тайлбар
Энэхүү систем нь зэв, тунадас, хлорын үнэр амт, бактери, цист, замаг болон 0.01 микроноос дээш хэмжээтэй бичил бохирдлыг шүүнэ.
Идэвхжүүлсэн нүүрсэн давхарга нь хлор, THM, VOC, пестицид, гербицид зэрэг бодисын үлдэгдлийг шүүж, усны амт үнэрийг сайжруулна.
Мөнгөлөг ионтой нүүрсэн шүүлтүүр нь шүүлтүүрийн запас дотор бактери үржихээс сэргийлж, усны амт үнэрийг илүү тогтвортой байлгахад тусална.
Ямар хэрэглээнд тохиромжтой вэ?
Өдөр тутмын ундны ус
Цай, кофе чанах ус
Хоол хийх ус
Гэр, орон сууц, хаус
Оффис, жуулчны бааз, зочид буудал, ресторан
Тосгуурын доор зай бага эзлэх ус цэвэршүүлэгч хайж байгаа хэрэглэгч
Онцлог
Ус авах цорго үнэгүй дагалдана
Цахилгаан шаардлагагүй
Ус хадгалах сав шаардлагагүй
Push & Click шүүлтүүр солих системтэй
Гал тогооны тосгуурын доор суурилна
Ус алдалтаас сэргийлсэн автомат хаалттай
Шүүлтүүрээ хэрэглэгч өөрөө хялбар сольж болно
Үзүүлэлт
Усны зарцуулалт: 2 л/мин
Ажиллах даралт: 1-4 бар
Усны температур: 4-35 °C
Ашиглалтын хугацаа: 8-12 сар
Хэмжээ: 315 мм өндөр × 290 мм өргөн × 90 мм гүн
Баталгаажуулалт
WaterMark
AS/NZS 3497
WMKA22044
Санамж
STREAM 3 болон STREAM 4 загварын шүүлтүүрийн тоо өөр тул захиалга хийхдээ сонголтоо зөв сонгоно уу.
Төвийн шугамын усанд хэрэглэх зориулалттай.
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа нь усны чанар болон хэрэглээнээс хамаарч, 8-12 сар байна.
Суурилуулалтын төлбөр үнэд ороогүй.
Суурилуулахад хялбар бөгөөд заавар дагалдана.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой