STIEBEL ELTRON STIEBEL HOUSE ACB-2 усны урьдчилсан шүүлтүүр
STIEBEL HOUSE ACB-2 нь гэр, оффис, зуслан болон барилгын усны оролтын шугамд суурилуулах зориулалттай усны урьдчилсан шүүлтүүр.
Мөнгөлөг ионтой Activated Carbon Block шүүлтүүр нь усан дахь хлорын үнэр амт, таагүй үнэр, тунадас, бактери болон хүнд металлын үлдэгдлийг бууруулна.
Усны хэрэглээний чанарыг сайжруулж, сантехникийн хэрэгсэл, цорго, шүршүүр болон дараагийн шатны ундны усны шүүлтүүрийн ачааллыг багасгахад тохиромжтой.
Гол давуу тал
Мөнгөлөг ионтой Activated Carbon Block шүүлтүүртэй
5 микроны шүүлтүүртэй
Хлорын үнэр амт, таагүй үнэрийг бууруулна
Тунадас, бохирдол болон зарим бичил үлдэгдлийг бууруулахад тусална
Зарим бактери болон зарим хүнд металлын үлдэгдлийг бууруулах зориулалттай
Мөнгөлөг ион нь запас дотор бактери үржихээс сэргийлэхэд тусална
Усны оролтын шугам дээр суурилуулах боломжтой
Нэг цэгийн хэрэглээнд мөн ашиглах боломжтой
Сантехникийн хэрэгслийн бөглөрөл, бохирдлын ачааллыг багасгахад тусална
Дотор болон хамгаалалттай гадна орчинд суурилуулахад тохиромжтой
Шүүлтийн тайлбар
Activated Carbon Block шүүлтүүр нь өндөр чанарын кокосын нүүрсэн материалаар хийгдсэн.
Энэхүү шүүлтүүр нь усны таагүй амт, үнэр болон хлорын үлдэгдлийг бууруулж, ахуйн хэрэглээний усны чанарыг сайжруулахад тусална.
Мөнгөлөг ион нь шүүлтүүрийн запас дотор бактери үржихээс сэргийлэхэд тусалж, шүүлтүүрийг илүү цэвэр байлгахад чиглэгдсэн.
Ямар хэрэглээнд тохиромжтой вэ?
Орон сууц, хаусны усны оролтын шугам
Оффис, үйлчилгээний байгууллага
Зуслан, амины орон сууц
Шүршүүр, угаалтуур, гал тогооны усны хэрэглээ
Ундны усны үндсэн шүүлтүүрийн өмнөх урьдчилсан шүүлтүүр
Сантехникийн хэрэгслийн бохирдлын ачааллыг багасгах хэрэглээ
Үзүүлэлт
Загвар: STIEBEL HOUSE ACB-2
Шүүлтүүрийн төрөл: POE/POU урьдчилсан шүүлтүүр
Шүүлтүүр: Мөнгөлөг ионтой Activated Carbon Block - 5 микрон
Усны нэрлэсэн зарцуулалт: 16.7 л/мин
Дээд урсгал: 15 л/мин
Ажиллах даралт: 1-5 бар
Усны температур: 4-35 °C
Суурилуулах төрөл: Хананд босоо суурилуулах
Өнгө: Хар
Хэмжээ: 610 мм өндөр × 185 мм өргөн × 210 мм гүн
Жин: 12 кг
Санамж
Зөвхөн хүйтэн усанд хэрэглэнэ.
Усны чанар болон хэрэглээнээс хамааран шүүлтүүрийн ашиглалтын хугацаа өөр байж болно.
Суурилуулалтын төлбөр үнэд ороогүй.
Суурилуулахад хялбар бөгөөд заавар дагалдана.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой