STIEBEL HOUSE PS шүүлтүүрийн запас нь STIEBEL HOUSE PS-2 урьдчилсан шүүлтүүрт зориулсан солих запас юм.
Энэ нь STIEBEL HOUSE PS-2 төхөөрөмжийн их бие биш. Зөвхөн ашигласан шүүлтүүрийн запасыг солих зориулалттай бүтээгдэхүүн.
Нугалаастай полипропилен тунадас шүүлтүүр нь зэв, элс, лаг, шавар, замаг, тоос зэрэг механик бохирдлыг шүүнэ. Silverlite чулуу нь шүүлтүүрийн систем дотор бактери үржихээс сэргийлэхэд тусална. Шохойн хуримтлалын эсрэг бөмбөлөг нь сантехник, цорго, шүршүүр болон төхөөрөмжийг шохойн тунадаснаас хамгаалахад тусална.
Гол давуу тал
STIEBEL HOUSE PS-2 шугамын шүүлтүүрт зориулсан солих запас
Нугалаастай полипропилен тунадас шүүлтүүртэй
Зэв, элс, лаг, шавар, замаг, тоос зэрэг механик бохирдлыг шүүнэ
Нөөцийн сав, сантехник болон дараагийн шатны шүүлтүүрийг хамгаална
Silverlite чулуутай
Шохойн хуримтлалын эсрэг бөмбөлөгтэй
Олон төрлийн цэвэр усны эх үүсвэрт ашиглах боломжтой
Шүүлтүүрийн бүтэц
1-р хэсэг: Нугалаастай тунадас шүүлтүүр
2-р хэсэг: Silverlite чулуу
3-р хэсэг: Шохойн хуримтлалын эсрэг бөмбөлөг
Ямар үед солих вэ?
Усны урсгал мэдэгдэхүйц сулрах үед
Шүүлтүүр бохирдсон үед
Усны өнгө, үнэр, тунадас нэмэгдэх үед
Ашиглалтын хугацаа дууссан үед
Үзүүлэлт
Төрөл: STIEBEL HOUSE PS-2 шугамын шүүлтүүрийн солих запас
Шүүлтүүрийн төрөл: Нугалаастай тунадас шүүлтүүр
Материал: Полипропилен
Тохирох төхөөрөмж: STIEBEL HOUSE PS-2 урьдчилсан шүүлтүүр
Санамж
Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн шүүлтүүрийн запас.
STIEBEL HOUSE PS-2 төхөөрөмжийн их бие, холбогч хэрэгсэл дагалдахгүй.
Зөвхөн STIEBEL HOUSE PS-2 урьдчилсан шүүлтүүрт тохирно.
Усны чанар, хэрэглээ болон урсгалын өөрчлөлтөөс хамааран запасыг хугацаанд нь сольж хэрэглэнэ.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой