STIEBEL ELTRON STREAM шүүлтүүрийн запас нь STREAM 3, STREAM 4 болон STREAM 5S ус цэвэршүүлэгчид зориулсан солих запас юм.
Энэ нь ус цэвэршүүлэгчийн их бие, цорго, холбогч иж бүрдэл биш. Зөвхөн ашигласан шүүлтүүрийн запасыг солих зориулалттай бүтээгдэхүүн.
Тохирох байдал
STREAM 3 загварт 3 шатлалт запас хэрэглэнэ. STREAM 4 загварт 4 шатлалт запас хэрэглэнэ. STREAM 5S загвар нь 5 шатлалт шүүлтүүртэй боловч 4-тэй запасыг ашигладаг.
1-р шат: Тунадас шүүлтүүр - 1 микрон
2-р шат: Идэвхжүүлсэн нүүрсэн блок шүүлтүүр - 0.5 микрон
3-р шат: Ultrafiltration шүүлтүүр - 0.1-0.01 микрон
4-р шат: Мөнгөлөг ионтой мөхлөгт идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр болон эрдэс керамик бөмбөлөг
Гол давуу тал
Push & Click системтэй тул солиход хялбар
Битүүмжилсэн запас нь солих үед бохирдох эрсдэлийг багасгана
Зэв, тунадас, элс, лаг зэрэг механик бохирдлыг шүүнэ
Хлорын үнэр амт болон усны таагүй үнэрийг шүүнэ
Ultrafiltration шүүлтүүр нь бактери болон 0.01 микрон хүртэлх бичил бохирдлыг шүүнэ
STREAM 4 болон STREAM 5S-ийн нэмэлт нүүрсэн запас нь усны амт үнэрийг илүү сайжруулна
Ямар үед солих вэ?
Усны амт, үнэр өөрчлөгдөх үед
Усны урсгал мэдэгдэхүйц сулрах үед
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дууссан үед
Шүүлтүүр бохирдсон үед
Санамж
Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн шүүлтүүрийн запас.
STREAM ус цэвэршүүлэгчийн их бие, цорго, холбогч хэрэгсэл дагалдахгүй.
Захиалга хийхээс өмнө өөрийн төхөөрөмжийн загвар болон хэдэн шаттай эсэхийг шалгана уу.
STREAM 3, STREAM 4, STREAM 5S загваруудын хэрэглэх запасны тоо өөр тул зөв сонгоно уу.
Усны чанар болон хэрэглээнээс хамааран запасыг хугацаанд нь сольж хэрэглэнэ.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.
Хэрэв та ус авах цорго бүхий ус цэвэршүүлэгч иж бүрдлийг авахыг хүсвэл энэ холбоосоор орно уу:
https://shop.ultrasonic.mn/products/207416/858565

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой