FLOW PITCHER шүүлтүүрийн запас нь Flow Pitcher ус шүүгч саванд зориулсан солих запас юм.
Энэ нь ус шүүгч савны их бие биш. Зөвхөн ашигласан шүүлтүүрийн запасыг солих зориулалттай бүтээгдэхүүн.
5 шатлалт шүүлтүүр нь ундны усны тунадас, таагүй амт үнэр болон бактерийг шүүх зориулалттай. Ultrafiltration шүүлтүүр нь 0.1-0.01 микроны нарийн шүүлтүүртэй бөгөөд идэвхжүүлсэн нүүрсэн давхарга нь усны амт, үнэрийг сайжруулна.
Гол давуу тал
FLOW ус шүүгч саванд зориулсан солих запас
5 шатлалт шүүлтүүртэй
0.1-0.01 микроны Ultrafiltration шүүлтүүртэй
Бактерийг шүүх зориулалттай
Усны таагүй амт, үнэрийг идэвхжүүлсэн нүүрсэн давхаргаар шингээнэ
Мөнгөлөг ион нь запас дотор бактери үржихээс сэргийлэхэд тусална
Ус зөөлрүүлэгч давхаргатай
Цай, кофе болон хүүхдийн сүү найруулах ус буцалгахад тохиромжтой
5 шатлалт шүүлтүүр
1-р шат: Нугалаастай тунадас шүүлтүүр
2-р шат: Ус зөөлрүүлэгч шүүлтүүр
3-р шат: Мөнгөлөг ионтой мөхлөгт идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр
4-р шат: Нугалаастай тунадас шүүлтүүр
5-р шат: Ultrafiltration шүүлтүүр - 0.1-0.01 микрон
Ямар үед солих вэ?
Усны амт, үнэр өөрчлөгдөх үед
Усны шүүх хурд мэдэгдэхүйц удаашрах үед
Шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дууссан үед
Санамж
Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн шүүлтүүрийн запас.
FLOW ус шүүгч савны их бие дагалдахгүй.
Зөвхөн FLOW ус шүүгч саванд тохирно.
Усны чанар болон хэрэглээнээс хамааран запасыг хугацаанд нь сольж хэрэглэнэ.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой