STIEBEL ELTRON MAXSTREAM шүүлтүүрийн запас нь MAXSTREAM ус цэвэршүүлэгчид зориулсан оригинал солих запас юм.
Энэ нь MAXSTREAM төхөөрөмжийн их бие иж бүрдэл биш. Зөвхөн ашигласан шүүлтүүрийн запасыг солих зориулалттай бүтээгдэхүүн.
4 шатлалт шүүлтүүр нь нэг битүүмжилсэн запасанд багтсан тул мушгиж салгаад хялбар сольдог. Nano EPM технологи нь бактерийг 99.9999%, вирусийг 99.99% хүртэл шүүх зориулалттай.
Гол давуу тал
MAXSTREAM ус цэвэршүүлэгчид зориулсан оригинал солих запас
4 шатлалт шүүлтүүр нэг битүүмжилсэн запасанд багтсан
Бактерийг 99.9999% хүртэл шүүн зайлуулна
Вирусийг 99.99% хүртэл шүүн зайлуулах зориулалттай
Sanitary Quick Change системтэй
Запасыг мушгиж салгаад хялбар сольдог
Цахилгаан шаардлагагүй
Ус хадгалах сав шаардлагагүй
Шүүсэн усны хаягдал гаргахгүй
Гэр, оффис, ресторан, кофе шоп зэрэг их хэрэглээтэй орчинд тохиромжтой
4 шатлалт шүүлтүүр
1-р шат: Нугалаастай тунадас шүүлтүүр - 5 микрон
2-р шат: Эерэг цэнэгтэй нано микрофибер шүүлтүүр - 2 микрон
3-р шат: Мөнгөлөг ионтой бактерийн эсрэг идэвхжүүлсэн нүүрсэн блок шүүлтүүр - 5 микрон
4-р шат: NSF 60 баталгаажуулалттай шохойн хуримтлалын эсрэг полифосфатын бөмбөлөг
Шүүлтийн тайлбар
Тунадас шүүлтүүр нь зэв, элс, лаг, шавар болон том ширхэгтэй механик бохирдлыг шүүнэ.
Эерэг цэнэгтэй нано микрофибер шүүлтүүр нь бактери, вирус болон бичил бохирдлыг шүүн зайлуулах зориулалттай.
Мөнгөлөг ионтой идэвхжүүлсэн нүүрсэн блок шүүлтүүр нь хлорын үнэр амт, таагүй үнэр болон зарим ууссан бохирдлыг шингээж, усны амт чанарыг сайжруулна.
Шохойн хуримтлалын эсрэг полифосфатын бөмбөлөг нь шохойн тунадас үүсэхээс хамгаална.
Ямар үед солих вэ?
Усны амт, үнэр өөрчлөгдөх үед
Усны урсгал мэдэгдэхүйц сулрах үед
Ашиглалтын хугацаа дууссан үед
Их хэрэглээтэй орчинд тогтмол хугацаанд
Үзүүлэлт
Төрөл: MAXSTREAM ус цэвэршүүлэгчийн солих запас
Шүүлтүүрийн шат: 4 шат
Запасны урт: 15 инч
Солих арга: Мушгиж салгах Sanitary Quick Change систем
Санамж
Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн шүүлтүүрийн запас.
MAXSTREAM төхөөрөмжийн их бие, цорго, холбогч хэрэгсэл дагалдахгүй.
Зөвхөн MAXSTREAM ус цэвэршүүлэгчид тохирно.
Усны чанар, хэрэглээ болон урсгалын өөрчлөлтөөс хамааран запасыг хугацаанд нь сольж хэрэглэнэ.
Фирмийн тухай
100 жилийн түүхтэй ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм нь өндөр чанар, инженерийн дэвшилтэт шийдэл, найдвартай ажиллагаагаараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгч юм. Тус фирм нь халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр ус болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүндээ TÜV Rheinland гэрчилгээний шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, урт насжилттай, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг санал болгодог.

Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой